Миний бичих зүйл олон хүнд таалагдахгүй бж болох юм. Таалахгүй нэг нь таалаасай ч гэж би хүсэхгү
Эндээс эхлье...
Москва хотод хавар хамгийн аюултай. Энэ аюул нь зөвхөн оросын
нутаг дэвсгэр дээр амьдарч буй Ази хүмүүст түлхүү хамааралтай. Лавшруулан
тайлбарлавал Ази хүн болж төрөөд, энэ улсад хөл тавьж явсных нь төлөө(жуулчид, цагаач иргэд) нэр бүхий бүлэглэл
тэднийг хүчирхийлнэ доромжилно заримдаа аминд нь хүрнэ.
Энэ бүгдийн учрыг би 10 жилийн сурагч охин байхдаа гэр бүлийнхээ хамт Москва-д
хэсэг хугацааг өнгөрөөхдөө гадарладаг болсон. Энийг сонсоод хэнд ч гэм
хийгээгүй 13 настай би гэдэг охин хүний улсад амьдарч байгаагынхаа төлөө зүгээр
л айх ёстой юм бна гэж боддог байсан.
Дотроо Монголд маань л ийм юм байдаггүй амар амгалан
тайван орон юм бна гэж жоохон охины ухаанаар бодож байснаа одоо ч санаж бна.
Харин өнөөдөр миний тэр бодол өөрчлөгдөх цаг болсныг надад сануулах шиг боллоо.
Жирийн нэг танил маань гудамжинд явж байтал зөрж
явсан залуу тас хийтэл нь улаан нүүрэн дунд нь алгадчихаад гүйчихэж гэнэ, үүнээс 2 долоо хоногийн
дараа ресторанд хоол идэх гээд ортол бас л нэг нөхөр өмсөж явсан малгайг нь
толгойн дээрээс нь шүүрч аваад үүдэнд бсан хогын саванд хийчихээд зугатчихаж
гэнэ, харин өчигдөр гэр лүүгээ орж явтал араас нь бас л нэг залуу нударч
унагаагаад куртикийг нь урчихаж! Тэгээд надаас түүнийг
нь оёчих оёдолчин хаана байдгыг сураглаж утсаар ярьлаа. Миний энэ яриад байгаа
хүн бол солонгос хүн. Гэр бүлээ тэжээхийн тулд эхнэр хүүхдээ эх оронд нь
үлдээгээд томилолт аваад энд ажлаа хийж яваа хэнд ч хор гэмгүй нэгэн. Ердөө л
солонгос хүн болж төрснийхөө төлөө эсвэл нутаг нэгт муу хүмүүсийн өмнөөс тэр хүн манай орны залуусын гарын шүүс нь
болох ёстой азгүй нэгэн, ийм бодол өвөрлөгч манай залуус түүгээр бах таваа
хангана. Энэ үзэгдэл ардчилсан эрх чөлөөт хүнлэг энэрэнгүй нийгмийнх нь аль
хэсэг нь юм бол?
Ингээд намайг биччихээр "ааааа энэ одоо нэгмуу таньдаг солонгос хүнээ
хамгаалж ингэж бичиж байдаг таарсан амьтан байх нь гээд муулаад зүхэх хүн зөндөө
биз..
Энийг бичих миний зорилго гадаад хүнийг өмөөрч эх орон
нэгтнээ муулаад суухыг оролдох байсангүй. Зүгээр л хүн хүнийгээ хайрлах,
энхрийлэх, хүндлэх сэтгэл ухамсар,ухаан хаана байдаг болсон юм бол? Юмны наад цаадахыг ялгаж тунгаах ухаангүй, манай улсад явж
байгаа л бол тэр гадаад хүмүүс бүгд адгын муу санааг өвөрлөгч, эх орныг минь
эзлэхийг завдан түрэмгийлэгч нар мөн учраас алгадаад ч болов хариугаа авах ёстой гэж дэндүү
бяцханаар ӨШӨӨГӨӨ АВАГЧ нараас төрөх үр хүүхэд нь миний хүүхдийн ирээдүйд найзлах найз,
суух хань нь байхвий гэхээс би юу юунаас илүү айж байна. Би хүүхдийн ээж, хүний эхнэр учраас айх гэсэн
бодлоо хаяад зоригтой бичлээ.
Манай орны хуулийг уландаа гишгэж хүссэнээрээ аашилдаг
гадны иргэдийн жишээг би олныг мэднэ. Энэ бүхний эсрэг эх орноо хамгаалмаар
санагддаг манай залуус гарныхаа загатнааг гаргаж, тааралдсан гадаад нөхрийг алгадаж биед нь
халдаж байхаар өөрийгөө тэднээс илүү хөгжүүлж гарын бяраараа биш, толгойн дэх мэдлэгээрээ
хүссэн хүнийхээ амийг жимийтэл алгадаад зогсож байсан бол би тэр монгол залуусаар бахархаад сууж байх байлаа...