Cүүлийн хэдэн сар гэр дотор маань "манай нохой", "өнөөдөр нохойнд хоол өгсөн үү, нохой сая тэгж байна ингэж байна" гэдэг яриа өдөр бүр өрнөдөг боллоо. Гэв гэнэт шүү гайхмаар...
Би ч өөрийгөө амьтны талаар тэр дундаа нохойны
тухай ингээд бичих гээд сууна гэж өмнө нь төсөөлж байсангүй.
Би ямар ч амьтнаас их айдаг, багаасаа л тийм байсан. Амьтантай ойр өсөөгүй, ойр байх боломж ч байгаагүйтэй шууд холбоотой байх л даа. Хэнд ч
гэмгүй наад захын яст мэлхий туулайнаас хүртэл нэг л жийрхээд хүрч чадахгүй
гараа хумиад л өнгөрнө. Миний санахын намайг ухаан орсноос хойш манай байрны зарим
айлууд жижиг жижиг өнгө өнгийн янз бүрийн үйлдвэрийн нохойг гэртээ их тэжээдэг
байсансан. Тэгээд л эзэд нь гадаа нохойгоо салхилуулаад явж байхад нь тэд
нартай байнга тааралдана. Зарим нь ч бүр их онгироо хажуугаар нь өнгөрөхөөр намайг
дотроо өөрсдөөс нь айгаад байгааг мэдчдиймүү над руу чиглэж байгаад нээх их
хуцна. Дээрэлхүү гэж... Тэхээр нь миний тэд нараас айх бас дургүй хүрэх 2 нийлээд улам нохойг, ялангуяа
над руу хуцаад байдаг байсан хажуугийн орцны үсгүй, бор өнгөтэй, шүлс нь байнга
гоожиж байдаг нохойг бүр үзэн яддаг байлаа. Хөөрхий тэр тэгээд нэг мэдсэн
байхгүй болчихсон, бодвол нас нь л дууссан байх даа.
Гэхдээ бас хөөрхөн хөөрхөн нохойнууд манай байранд байсаан.
Нэг цагаан өнгөтэй хав нохойг бариу палаж өмсгөөд, хөлөнд нь цацагтай оймс
углачихсан юм шиг харагдахаар үсийг нь засуулчихсан байдагсан ккк.
За тэгээд хичнээн хөөрхөн харагддаг амьтад байдаг ч би
тэжээж хамт амьдрахыг ер нь хүсч байсангүй. Яг үнэндээ тэднийг арчилах,
халамжлах, санаа тавих гээд олон олон хариуцлага надад хангалттай байхгүй
гэдгийг мэддэг учраас аливаа амьтаныг гэртээ авчирчихаад зовоож нүгэл хийгээд
яахвээ дээ.
Харин саяхнаас амьтан гэдэг тэр дундаа нохой гэдэг миний
мэддэгээс хэд дахин илүү ухаантай хайр татмаар болохыг нүдээрээ харж биеэрээ
мэдрээд байх шиг...
Манай гражын хаалга дугарлаа л бол нөгөө муу амьтан маань
гараад л ирнэ. Харин бусад үед ерөөсөө гарч ирдэггүй нь граж дээгүүр
гүйлдэж тоглоод байдаг хүүхдүүдтэй холбоотой юм шиг байгаа юм. Дээгүүр нь чимээ
гаргаад гүйлдээд байхаар айгаад үүрнээсээ гардаггүй биздээ гэж ээжийг
хэлэхээр нь нээрээ ч тийм юм болуу гээд өрөвдөх шиг..
Би эхэндээ
машинаа гаргах гээд очихоор л нөгөөдөх маань үүрнээсээ гарч ирээд хажуугаар
чимээгүй намайг тойрч яваад байхаар нь үнхэлцэгээ хагартал айдаг байлаа. Яачих
ч юм билээ гээд... хэхэхэ Үнэндээ миний нүдэнд гудамжинд явж л байдаг эзэнгүй олон
олон нохойны нэг шиг л харагддаг байснаа нуугаад яахав.
Нэг удаа манай нөхөр бид 2 найзуудтайгаа уулзаад нилээн оройтоод хариваа. Шөнийн 3 хавьцаа...
Нэг удаа манай нөхөр бид 2 найзуудтайгаа уулзаад нилээн оройтоод хариваа. Шөнийн 3 хавьцаа...
Тэгсэн нөгөөдөх маань гражын хаалганы чимээгээр гарж
ирдэгээрээ гарч ирээд бид 2ыг хаалгаа түгжээд явах хүртэл яг хажууд манаад
суучихдаг юм байна. Би ч дотроо айгаад л байгаа шүү дээ. Тэгсэн би тэр муу
амьтнаасаа айгаад байхад, тэр маань харин бид 2ыг тэр шөнийн харанхуйд хамгаалах
гээд гарч ирж суугаад байдаг байсан юм билээ хөөрхий. Гэр лүүгээ алхаад
орц руу орох хүртэл минь араас хараад
хөдөлгөөнгүй суучихна, заримдаа бүр орц хүртэл араас дагаж яваад бараг л намайг
гэр лүү маань хаалга тогшиж оруулж өгчихөөд яваад өгнө. Би гэртээ ороод граж руу харсан цонхоороо
харахаар үүр лүүгээ яваад л орчихно. Хөөрхөн гэж :)
Хүмүүс хоорондоо үг хэлээрээ ойлголцдог бол амьтан бусдад өөрийгөө үйлдлээрээ
ойлгуулдаг бололтой. Эхэндээ миний нүдэнд золбин нохой л харагддаг байсан бол
надтай ойртоод надад сайн хандаад байгааг нь бага багаар мэдрэх тусам адаглаад
л царай нь хүртэл нүдэнд дасал болоод
/ өмнө нь миний нүдэнд бүх нохой
хоорондоо ижилхэн царайтай юм шиг санагддаг байлаа :p/, би
ч граж руу гарах болохоороо хоол өгөх гээд ер нь л үе үе яаж байгаа бол гэж бодогдоод байдаг болчихсон байх юм. Өдөр болгон гарахад минь намайг тосоод л над дээр хүрээд ирдэг манай нохой миний нөхөр шиг л надад хань болж байгааг нь бодохоор хайр хүрмээр...
Гэрийнхнийг маань бүгдийг нь таньдаг болчихсоныг ч хэлэх үү нохой маань бид нарыг бүгдийг нь л эзнээ гэж боддог юм шиг байгаан. Ингээд л манайх, бүр их өөртөө хамаатуулж ярьвал БИ надад хань болох, намайг хамгаалах ХӨӨРХӨН НОХОЙ-той болчихсон. Хааяа бодохоор над шиг хүний хувьд энэ бүгд итгэмээргүй зүйл ч юм шиг... хэхэ
Гэрийнхнийг маань бүгдийг нь таньдаг болчихсоныг ч хэлэх үү нохой маань бид нарыг бүгдийг нь л эзнээ гэж боддог юм шиг байгаан. Ингээд л манайх, бүр их өөртөө хамаатуулж ярьвал БИ надад хань болох, намайг хамгаалах ХӨӨРХӨН НОХОЙ-той болчихсон. Хааяа бодохоор над шиг хүний хувьд энэ бүгд итгэмээргүй зүйл ч юм шиг... хэхэ