~ их гоё дуу ... би энэ дууг хамгийн анх 2010 оны өвөл 2 сард дэлгүүрт явж байгаад санаандгүй сонсоод хүнд анхны харцаар дурладаг гэдэг шиг л анх удаа хэсгээс нь хальт сонсоод надад гүй ээ мөн их таалагдаж билээ. Тэгээд гэртээ очоод нөгөө дууныхаа нэр, дуулдаг дуучин аль альныг нь ч мэдэхгүй youtube-с янз янзаар хайж үзэж, зүдэрч зүдэрч нэг юм олсон доо. Хөгжим сонсох бүртээ л энэ дууг л сонссоор байгаад ая үг хоёр нь аяндаа цээжлэгдээд гитараар энэ дууг яг ингэж тоглож сурах бодол толгойны нэг хэсэгт уяатай явсаар бараг 5, 6 сар болсын. Заримдаа Total music-н хажуугаар явахдаа гитар харангаа нэг хүрээд үзчих санаатай ордог болов оо. Миний ойр дотны хүмүүсийн дунд гитартай хүн ганц ч байгаагүй л дээ, харин оронд нь гэрт уран зохиолын ном, тууж роман эсвэл орос номнууд л их байна. Ер нь манай гэрт хөгжмийн зэмсэг гэвэл морин хуур л байсан юм байна. Тийм болохоор гитар барьж ч үзээгүй байсын. Барьж үзээгүй байсан гэснээс гитарчгүй юм байж интернетээс гитарын хичээл үздэг байлаа :D. Одоо бодохнээ тэр үеэс л гитар тоглож сурах хүсэл төрсөн юм шиг байгаан. Гитарыг нэвт шувт тоглож сурахгүй юмаа гэхд ядаж энэ дууг л тоглоод сурчих юмсан гэж бодоод их сургуулийн дээд ангид сурч байсан манай сургуулийг урлагын үзлэг болгонд төлөөлж ордог байсан таньдаг гитар тоглодог хүнээс зааж өгөөч гэж гуйх гээд мессеж бичээд үзтэл ашгүй зөвшөөрөөд миний гитарын анхны хичээл эхэллээ. Хөгжим тоглож сурахад наанадаж тэвчээр, цаанадаж сонсгол бас гар хурууны эв дүй их чухал юм билээ. Надад энэ бүгд тийм ч хангалттай хэмжээнд байгаагүй ялангуяа сонсгол. Эхний өдөр A,C,G minor гээд хэдхэн л барилт сурах гэж үзээд энэ нь 1 цаг гаруй л болсон гэтэл хурууны өндөгнүүд өвчин ороод тэр оройноо би үсээ ч боож чадахгүй хуруунууд юманд хүрэхээр эмзэглээд, зарим нь хорсоод нэг хэсэг жоохон хэцүү байсан. Гэхдээ ямар ч байсан энэ дууг тоглож сурах хүсэл их байсан болохоор бага багаар сурах гэж хэрэндээ их хичээсээн. Сургаж байгаа сурч байгаа хоёр хүн хоёулаа ажилтай болохоор өдөр болгон уулзалдаад байж чадахгүй ихэвчилэн 7 хоногийн 5дах өдөр ажилаа тараад би ажил дээр нь очиж заалгадаг байлаа.Энэ чигээрээ явсаар байгаад ямар ч байсан 2сар өнгөрсний дараа энэ дууны ганцхан эхлэл хэсгийг нь маш удаан хэмнэлтэйгээр л тоглож сурсан даа. Одоо харин тийм ч том биш бас их үнэтэй биш өөртөө таарсан дунд зэргийн гитартай болоод хүссэн бүх аяаа тоглож сурахыг хүсч байна ^^
Friday, July 1, 2011
Дугуй
Бага байхдаа би байрныхаа гадаа л тоглож өнждөг хүүхэд байсын. Тэр үед манай байранд яг миний үеийн хүүхдүүд ч их байлаа. Нэг гарахаараа гэртээ орохоо мэддэггүй байсан болохоор намайг гэрийнхэн гадаа гаргах нээх дуртай байдаггүй байсан юм шигээ. Гадаа гарах гэж гэрийнхнээсээ байнга гуйж тэгээд зөвшөөрөх яг тэр үед нь ум хумгүй өөрийгөө аваад л гардаг. Ямар сайндаа л угаагаад удаагүй байгаа нойтон шахуу оймс өмсөөд гарж байхав дээ. Тэгж л их баярладаг байсан байгаан... Зунжингаа шахуу гадаа тоглоод царай зүс угийн бор дээрээ улам хар бор болоод намар хичээл ороод гадаа тоглохоо больж, өвөл шинэ жил болох үед л нүүр гар 2 арай гайгүй цайдаг байлаа. Дээс, резин, чирта, бөглөө, рольк гээд тоглож болох бүх тоглоомыг тоглодог цаашилбал 'extreme' маягийн тоглоом хүртэл тоглодог байсан байгаан. Жишээ 1 : савлуурын дээр байдаг тулгуур төмөрөнд тултлаа өндөрт савлаж хүртэл тоглодог яасан ч их зоригтой байсын. Тэр үед унасан бол өдийд ийм юм бичээд суугаа ч уу гүй ч үү... Жишээ 2 : манай байрны хажууханд байдаг байсан хажуудаа аваарын шат шиг шаттай байшингийн дээвэр дээр нь гарч тоглодог. Одоо бол байшингийн дээвэр лүү зүгээр л гарна гэдэг хэцүү шүү дээ..
Ингэж их янз янзын юмаар тоглодог байсан байжийж ганцхан л юм ерөөсөө сураагүй дээ. Тэр нь Дугуй. Уг нь сурчихсан бол хичнээн хэрэгтэй.
Сонин яагаад чаддаггүй юм бол, өөрөө ч мэдэхгүй юм. Ерөөсөө тогтож чадахгүй, бас суухад эвгүй ер нь нэг л цаанаа хэцүү. Том болсон хойноо ч сурах гэж хэд хэд оролдсон ч чадаагүй. Тэгээд дугуйт төрлийн юманд би ер нь авъяасгүй, тийм юм чинь ирээдүйд миний машин барих ч гэж дээ гэж дотроо бодоод өнгөрдөг байлаа. Тэгээд тэрнээс хойш хоног хугацаа өнгөрсөөр нэг л өдөр жолооны курст явах хэрэгтэй болов оо. Уг нь машин дугуй 2 шал өөр. Хамгийн энгийнээр бодоход л нэг нь мотортой, нөгөө нь моторгүй. Гэхдээ миний хувьд жолооны дром дээр машин барьсан анхны өдөр дугуй унах гээд чадаагүй тэр өдрүүд 2 яг адилхан санагдаад байж билээ. Дугуй унаж чаддаггүй хүнд чинь адаглаад машин барихад хэрэгтэй баримжаа нтр гэж юм байдаггүй юм байна лээ. Эхэндээ жолооны багшид их загинуулсоон. Хөлөөрөө алхахаас биш юм хум унаж явж байгаагүй хүн чинь аргагүй шт. Тэгж байгаад л жолооны үнэмлэхээ авч, одоо машинаа бариад явдаг бол харин дугуй унах одоо хүртэл миний хувьд хэцүү хэвээрээ л байсаар...
Subscribe to:
Posts (Atom)