Friday, July 1, 2011

Дугуй



Бага байхдаа би байрныхаа гадаа л тоглож өнждөг хүүхэд байсын.  Тэр үед манай байранд яг миний үеийн хүүхдүүд ч их байлаа. Нэг гарахаараа гэртээ орохоо мэддэггүй байсан болохоор намайг гэрийнхэн гадаа гаргах нээх дуртай байдаггүй байсан юм шигээ. Гадаа гарах гэж гэрийнхнээсээ байнга гуйж тэгээд зөвшөөрөх яг тэр үед нь ум хумгүй өөрийгөө аваад л гардаг. Ямар сайндаа л угаагаад удаагүй байгаа нойтон шахуу оймс өмсөөд гарж байхав дээ. Тэгж л их баярладаг байсан байгаан... Зунжингаа шахуу гадаа тоглоод царай зүс угийн бор дээрээ улам хар бор болоод намар хичээл ороод гадаа тоглохоо больж, өвөл шинэ жил болох үед л нүүр гар 2 арай гайгүй цайдаг байлаа. Дээс, резин, чирта, бөглөө, рольк гээд тоглож болох бүх тоглоомыг тоглодог цаашилбал 'extreme' маягийн тоглоом хүртэл тоглодог байсан байгаан. Жишээ 1 : савлуурын дээр байдаг тулгуур төмөрөнд тултлаа өндөрт савлаж хүртэл тоглодог яасан ч их зоригтой байсын. Тэр үед унасан бол өдийд ийм юм бичээд суугаа ч уу гүй ч үү...  Жишээ 2 : манай байрны хажууханд байдаг байсан хажуудаа аваарын шат шиг шаттай байшингийн дээвэр дээр нь гарч тоглодог. Одоо бол байшингийн дээвэр лүү зүгээр л гарна гэдэг хэцүү шүү дээ..
Ингэж их янз янзын юмаар тоглодог байсан байжийж ганцхан л юм ерөөсөө сураагүй дээ. Тэр нь Дугуй. Уг нь сурчихсан бол хичнээн хэрэгтэй.
Сонин яагаад чаддаггүй юм бол, өөрөө ч мэдэхгүй юм. Ерөөсөө тогтож чадахгүй, бас суухад эвгүй ер нь нэг л цаанаа хэцүү. Том болсон хойноо ч сурах гэж хэд хэд оролдсон ч  чадаагүй. Тэгээд дугуйт төрлийн юманд би ер нь авъяасгүй, тийм юм чинь ирээдүйд миний машин барих ч гэж дээ гэж дотроо бодоод өнгөрдөг байлаа. Тэгээд тэрнээс хойш хоног хугацаа өнгөрсөөр нэг л өдөр жолооны курст явах хэрэгтэй болов оо. Уг нь машин дугуй 2 шал өөр. Хамгийн энгийнээр бодоход л нэг нь мотортой, нөгөө нь моторгүй. Гэхдээ миний хувьд жолооны дром дээр машин барьсан анхны өдөр дугуй унах гээд чадаагүй тэр өдрүүд 2 яг адилхан санагдаад байж билээ.  Дугуй унаж чаддаггүй хүнд чинь адаглаад машин барихад хэрэгтэй баримжаа нтр гэж юм байдаггүй юм байна лээ. Эхэндээ жолооны багшид их загинуулсоон. Хөлөөрөө алхахаас биш юм хум унаж явж байгаагүй хүн чинь аргагүй шт. Тэгж байгаад л жолооны үнэмлэхээ авч, одоо машинаа бариад явдаг бол харин дугуй унах одоо хүртэл миний хувьд хэцүү хэвээрээ л байсаар...

5 comments:

  1. Hahaha huurhuniin zaza iim uchiraas l ih dugui yariad bddag hun bnshdee Oroldood bval ymarch bsan surnooo Neg l odor duguigaa unaj suraad hurdan gech ni salhi tatuulan unaad yvaarai amjilt Never give up! Huurhun blog page bn. Urgeljluulen sonirholtoi zuils bicheerei!!!! :)

    ReplyDelete
  2. enees hoish olon jil ongorson bolv uu
    odoo sursan uu BB ?

    ReplyDelete
  3. сурахгүй л бгөө. хэд хэд оролдсоноос цаашгүй.. юутай ч баярлалаа. миний гэснээр зочлоод гарсанд тань!

    ReplyDelete
  4. xoorxon yumbe yasan. sonirxoltoi bailaa chinii ene tuux. iluu ixiig bicheerei, busgui

    ReplyDelete