Энэ номыг уншиж үзээгүй байсан бол би хэзээ ч өөрийнхөө дотроо бодож явдаг зүйлээ цаасан дээр бичих тухай бодохгүй байх байсан. Анх 2009 оны өвөл гэдэг чинь би 3р курсийн оюутан байжээ. Тэр жилийн өвлийн амралтаар гэртээ зүгээр сууж байгаад уйдахдаа энэ номыг санаандгүй гарчиглаж эхлээд цааш нь уншиж үзэхийн хүслэн болж, 2 өдөр уншиж билээ. Урьд өмнө нь кино үзэж уйлдагаас биш тэр бүр ном уншаад уйлах нь ховор би гэдэг хүн уншсаныхаа дараа нилээн хэд нулимс дуслуулсаан. Нүдэнд харагдтал хэрнээ маш өвөрмөц бас үнэхээрийн ойлгомжтойгоор бичсэн тэр бичих УРЛАГ нь дэндүү их таалагдсан. Таатай таагүй нь хамаагүй ямар нэгэн сэтгэл хөдөлгөсөн зүйл л болвол өөрийн эрхгүй дуу хөдөлгөөн хоёроо хураагаад, хэсэг чимээгүй гөлрөөд суучдаг миний нэг сонин гэмээр зан энэ номыг уншаад дууссаны дараа надад илэрснийг бодохоор миний сэтгэл их л хөдөлсөн байгаа юм хэхэ. Тэгээд тэр оройноо энэ номыг худалдаж гэрт авчирсан ахаасаа Өлзийтөгс гэдэг эмэгтэйгийн талаар асуутал энэ эмэгтэй болон түүний нөхөр 2 бол монгол дах нийтлэлчдийн дунд дээгүүр орох сайн нийтлэлч гэсэн утгатай юм хэлээд түүний нөхөр Аюурзана мөн адил маш сайн бичдэг зохиолч ба түүний ном ч гэсэн дажгүй, манайд байгаа уншаад үзээрэй гэх утгатай юм хэлэхээр нь гэрийн номын сан дотроос хайж байгаад олвоо! Эхлэлээс нь уншаад үзтэл эхнэрээсээ илүү сайхан бичсэн юм шиг санагдсан ч сэтгэл маань хөдлөсөнгүй. Гэхдээ л мундаг байсан... тэдний номыг уншдаг олон хүн надтай санал нийлэх бизээ
Хүмүүс шинэ жил гэхээр өвлийг, цасыг бас гацуур, баяр хөөрийг төсөөлдөгтэй адилхан надад унших зүйл гэхлээр хамгийн түрүүнд энэ шар хавтастай ном л ойрд санаанд орж ирээд байдаг болсон байна лээ. Хамгийн сүүлд энэ номоо 2р сард эмнэлэгт хэвтэж байхдаа уншсан харин одоо дахиад нэг уншмаар санагдан дэргэдээ гаргаж тавингаа блог дээрээ энэ тухайгаа бичих санаа төрж, бичих гэсэн маань ч ингээд дуусаж байх шиг байна. Баярладаг шүү “Нүдний шилэнд үлдсэн зургууддаа”
2uulaa ijilduu sonirxoltoi yum bna.Ulziitugs egchiin shulguud bas saixan shu
ReplyDeletetiim shu..
DeleteБи энэ номыг олж уншина аа. Манай 1 танидаг ах намайг энэ номыг олж уншаарай гэж зөвлөсөн юм. Үнэхээр сайхан ном гэж байн байн ярьж байхыг нь бодоход сэтгэлд нь тэгтлээ их хүрсэн ном шиг байгаа юм. Удахгүй би энэ номыг уншиж дуусгаад энэ блогийн нийтлэгч бас энд сэтгэгдэл үлдээсэн байгаа эмэгтэй шиг нэгийг бодон суух биз ... :)
ReplyDeleteUlziitugs-n shulgiin nomuud bas ih dajgui gj sonsson. sonirhood uzerei! amjilt husie
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteСайн уу, Өлзийтөгс сайн яруу найрагч шүү. Надад бас таалагддаг. 2012 онд хэвлэгдсэн "Үзэхийн хязгаар" гэдэг номыг нь уншихыг зөвлөж байна. Уншсаны дараа нэг хэсэг гөлрөн сууж бясалгана.
ReplyDelete