Шилжилтийн нас гээч
юм над дээр ирсэн тэр үеэс л би эмэгтэй хүүхэд бүрт бий болдог элдвийн маягийг
бага багаар сурч эхлэн нэг үгээр ‘маягийн хүүдий ’ болж нэг хэсэг явсан юм. Яг 14-17 насны хооронд л юмаа
даа. Гэрийнхээ хувцастай гадаа гараад хогоо асгана гэдэг бол асар их ичгэвтэр
зүйл байсан тийм л үе kkk. Тэгээд бүх л зүйл маань өөрт маань таалагдахгүй байгаа юм шиг санагдаж
тэр бүгдийгээ хүссэнээрээ хөөрхөн болгож өөрчлөхийн түүс байдаг байлаа. Үс,
хумс хуруу, нүүр гээд л өөрчилж болохоор юу байна өөрийнхөөрөө бага ч гэсэн
өөрчлөх гэж оролддог байж. Эцсийн үр дүн нь ердөө хөөрхөн болох...
Тэгээд болоогүй ээ бас гоё нэртэй болхиймсан гэж их
хүсдэг байлаа. Тэр үед манай ангийн охидууд их гоё нэртэй Халиун, Хулан,
Солонгоо, Чимгээ бүр цаашлаад Өэлүн үжин, Бөртэ гэж хүртэл
байдаг байлаа. Гэтэл минийх Бямбасүрэн. Миний өөрийнхөө нэрэнд дургүй байсан
гэж. Нэрнийхээ тухай бодох тоолондоо ганц охиндоо очиж очиж өдөр гариг дээр "сүрэн" залгаж нэр өгөөд байхаараа яахавдээ гэж ээждээ гомдолдогсон.Тэгэхээр ээж маань
уг нь өөр нэр өгье гэж боддог байсан, гэтэл өвөө чинь манайд
ирээд Бямба гаригт төрсөн юм байна Бямбаа гэж нэр өгье гэж хэлээд ээжийн
төлөвлөгөө нурсан гэдэг.Тухайн үед дан Бямбаа гэхээр эрэгтэй хүний нэр шиг юм Сүрэн
нэмчихье гэдэг ээжийн нэг санаа нэмэгдээд тэгээд л бүтэн нэр минь Бямбасүрэн
болсон бяцхан түүхтэй.
Энэ бүгдийг ээжээр яриулснаас хойш өөртөөгөө адилхан
нэртэй эрэгтэй хүнтэй тааралдахаараа ч юмуу эсвэл нэрээ голох бүртээ өвөөгөөс л
хамаг юм болсын гэж дотроо бодоод өнгөрдөг байлаа.
Их сургуульд ороод
би төрснөөсөө хойш амьдарч ирсэн байрныхаа ойролцоох 10 давхар цэнхэр өнгөтэй байранд
эмээ 2 үеэл дүүтэйгээ 4үүлээ амьдарч эхэлсэн юм. Учир нь эмээ маань 2 дүүтэй
хамт тэнд амьдрах хэрэгтэй болж 3уулахнаа байхаар эвгүй юм гээд намайг 2 дүү
шалсаар байгаад нэг өдөр бид 3 миний гэх юмнуудыг цүнх уутанд хувааж хийж авч
яваад би тийшээ бүр мөсөн нүүвээ! 1р курсээ дөнгөж төгсөөд 6дугаар сар эхлээд удаагүй байсан тэр нэг өглөө унтаж байтал утас
дугараад автал бага ах маань хоолой нь нэг л сонин аяархнаар өвөө өөд болчихжээ
гэж хэлэхэд нь нойрмог байсныг ч хэлэх үү зүүдлээд ч байгаа юм шиг хэсэг паникт ороод ярьж дуусаад
утсаа тавьсныхаа дараа хэсэг орон дээрээ суугаад өөрийн эрхгүй өвөөг хэзээ
хамгийн сүүлд харснаа санах гэж оролдоод, нуухаа ч аваагүй байсан нойрмог
нүднээс маань нулимс ар араасаа урсаж билээ. Бие нь муудаад эмнэлэгт хэвтэж
байхад нь хоол хүргэх гэж очихдоо сахиж байсан хамаатныхаа ахд авч очсон юмаа
өгүүлчихээд дотогшоо өвөө рүүгээ орох уу гэхд нь за яахав дараа ирэхдээ л больё
гэж хэлээд явснаа бодохоор харамсах шиг..
Хүн өглөө сэрээд
нүүрээ угаадаг шиг өвөө өглөө сэрээд байхгүй шахам толгойныхоо үсийг байнга хусдагсан.
Тийм болохоор нь бид нар “ халзан толгойтой өвөө “ гэж дууддаг байсан юм. Энэндээ ч дасчихсан, зүгээр өвөө
гээд гэр дотроо ярихаар ямар өвөө гээд ойлголцдоггүй байлаа. Намайг ухаан
орохын л өвөө аман дотроо ямар ч шүдгүй, хоолыг буйлаараа шүдтэй юм шиг аймар
сайн зажилж иддэгийг нь бид нар яриад л инээцгээдэг байж билээ.
Өвөөг сүүлчийн замд
үдэхийн өмнөх шөнө би унтах гээд чадахгүй байсаар үүр цайлгаад ажил явдал руу
явснаа сайн санадгийн. Нэг унтчихвал үүрээр сэрж чадахгүй хоцроод үлдэнэ гэж
бодсондоо.. Салах ёс хийн тойрон алхаж, хамгийн сүүлийн удаа өвөөг харсан тэр өдрийн
тэр богинохоон мөч л намайг том хүн болгочих шиг болсон. Өвөөтэй хэдий маш дотно
байгаагүй ч хүний амьдрал ямар богинохон,
хүн ямар их тэвчээртэй байх хэрэгтэй гээд
л тэр өдөр их олон зүйлийг бодогдуулсан бас сэтгэл өвтгөсөн өдөр байж билээ. Үүнээс хойш
маш олон жил өнгөрчээ.
Энэ бүхний дараа нөгөө
нэрээ голдог утгагүй бодлоо толгойноосоо авч хаяхаар шийдэж, надад миний дуудах
нэрийг хайрлаад бурханы оронд очсон өвөөдөө насан туршдаа баярлаж явах хэрэгтэй
гэж боддог болсон доо.