Өнөөдөр их сургуулийнхаа хичээлүүдийн бүх
даалгавар бие даалтууд байдаг фолдерыг нээн орлоо. 1р курсээсээ 4р курс хүртлээ хийж гүйцэтгэж байсан даалгавар, бие
даалтуудаа уншиж хэсэг суулаа. Сургуулиа төгсөхдөө чамлахааргүй сайн голчтойгоор онц төгссөн миний тэр үеийн хийж гүйцэтгэсэн зарим зүйлс одоо эргээд харахад зарим талаараа хангалтгүй бас түүхий юм шиг санагдав. Харин тэр дотроос Хүний нөөцийн
менежмент хичээлийн нэгэн бяцхан даалгавар болох мөрөөдлийнхөө тухай бичсэн эссе маань
гараад ирлээ. Тэр үед ангийнхан маань мөрөөдлөө цаасан дээр буулган бичих гээд бүгд л өөрсдийн мөрөөдөлдөө автан сууж билээ.
Хүн мөрөөдөлд автахдаа л жинхэнэ хүн чанараа мэдэрдэг болвуу.
Мөрөөдөл бол хүнийг хүн болгодог тэр зүйл мөн. Гэтэл амьтан мөрөөдөхгүй.
Ингэхлээр мөрөөдөл нь хүнийг амьтнаас ялгах гол ялгаа байх нь.
Улс гүрэн цэцэглэн мандахын гараан дээр ирэхэд мөрөөдөл гэдэг үг үнэд
ордог гэж хаанаас ч билээ уншиж байлаа. Жишээ нь, дэлхийн 2-р дайны дараа америк хүн бүр, айл бүр,
улс орноороо “америк мөрөөдөл”-д автсан ажээ. Америк мөрөөдлийн ачаар л
Америк орон ингэж хөгжсөн гэж судлаачид үздэг байна.
Хүний болоод улс
гэрийн мөрөөдөл хичнээн том байх тусмаа төдий чинээ хүч нөлөө нь их
байдаг аж. 8848 метрийн өндөрт гарна гэж мөрөөдөөд бэлтгэсэн уулчин 4100
метрийн өндөрт гархаар бэлтгэсэн уулчнаас илүү үр дүнд хүрдэг. Бидний хаан Чингис гуай хүртэл “Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон эхэлнэ” гээд бидэнд захичихсан байдаг.
Мөрөөдөл тухайн үеийнхээ орон зай, цаг хугацаагаа дагаж хувьсдаг гэдэгтэй би санал нийлдэг. Энгийн мөрөөдлөөс
нарийн нийлмэл, илүү гүн, илүү ончтой мөрөөдөлд шилжих учиртай. Харин одоогоос 3 жилийн өмнө буюу 3р курсын оюутан байхдаа миний бичсэн доорх мөрөөдлийн маань тухай эссе одоо улам илүү баяжин, хүрээгээ тэлж олон олон жижиг хэсгүүд бүхий мөрөөдөлд хүрэх шатны гишгүүрүүдтэй болж нэмэгдсэнээс л биш яг л сэтгэл дотор минь тэр хэвээрээ...
------------------------------------------------------------------------------------------------------
Миний Мөрөөдөл / 2009 оны 4 дүгээр сарын 15, 23:20:09 /
Энэ хорвоо дэлхий дээрх хүн бүхэн мөрөөддөг мөрөөдөлтэй байдаг. Тэгэхээр мөрөөдөл гэдэг нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг байх нь. Надад ч бас мөрөөдөл бий. Мөрөөдөл мөрөөдөлдөө миний мөрөөдөл их том.
Энэ хорвоо дэлхий дээрх хүн бүхэн мөрөөддөг мөрөөдөлтэй байдаг. Тэгэхээр мөрөөдөл гэдэг нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг байх нь. Надад ч бас мөрөөдөл бий. Мөрөөдөл мөрөөдөлдөө миний мөрөөдөл их том.
Хүний нөөцийн менежментийн семинарын хичээл дээр 1
удаа багш англиар Dream гэдэг үг
бол мөрөөдөл гэж Монгол руу хөрвүүлэгддэг ч, бас "зүүд" гэдэг утгатайг санаарай
гэж хэлж байсан. Хэдийгээр би энэ үг
хэд хэдэн утгаар орчуулагддагыг мэддэг байсан ч тэр бүр ялгаж салгаж дотроо бодож
байгаагүй юм байна
лээ. Тэгээд миний нууцхан мөрөөдөл маань зүүд төдий хийсвэр зүйл үү?, эсвэл биелэж ч болох олон
олон зорилго бүхий
чиглүүлэгчээр
тэтгэгдсэн бодит байж болох зүйл
үү гэж бодсон. Тэрнээс
хойш дотроо өөрөө өөртэйгөө мөрөөдлийнхөө тухай ярьж үзтэл хариулт нь тэр том мөрөөдөл минь биелэх биелэхгүй нь тодорхойгүй зүүд мэт байсан ч гэсэн тэр л ТОМ
гэж нэрлээд байгаа мөрөөдөл минь надад ар араасаа олон
олон зорилго, жижиг ч гэсэн хүсэл
мөрөөдлийг
дагуулсаар ирсэн байсан...("Том" гэж тодорхойлоод байгаа мөрөөдөл маань МУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм ). Хүмүүс сонсоод дооглож, шоолж болох
ч миний мөрөөдөл надад хамгийн нандин эрхэм зүйл.
Би
яагаад МУ-н анхны эмэгтэй ерөнхийлөгч болохыг мөрөөдсөн бэ?
Энэ мөрөөдөл маань жилийн өмнөөс эхлэлээ тавьсан гэж хэлж
болно. Тодруулж хэлбэл Америкийн тэргүүн
хатагтай асан
эмэгтэйн амьдралын хүүрнэл
болох номыг уншсанаас хойш гэж хэлэхэд болно. Тэр хүнийг шууд даган дуурайж
copy-дохыг оролдсондоо биш үнэхээр
үлгэр дууриалал
авч хүндэлмээр бас
бахархмаар байсандаа тэр юм. Маш сайн мэдлэг, боловсрол, амьдралдаа баримталсан
зарчим, ямар ч саад бэрхшээлийг хугарч нугаралгүй даван туулж, бүх зүйлийг
энхийн замаар хэрнээ маш хүчирхэгээр
шийдвэрлэж чадсан гэх мэт тэр бүгд
үнэхээр гайхмаар
бас бахархмаар санагдаж билээ. Тэгээд одоо бодохнээ миний бүтэхгүй ч байж болох тэр том мөрөөдлийг минь сэтгэлд минь үндэслэж
соёолуулахад маш томоор нөлөөлсөн тэр эмэгтэй үнэхээр гайхалтай. Тийм хүчирхэг болохын төлөө би цаашдаа маш сайн мэдлэг
боловсролыг эзэмшиж хаана ч хэнд хүлээн
зөвшөөрөгдөхүйц чадварлаг нэгэн болж зөв зүйтэй амьдрахыг зорилгоо болгох
болно. Биелэхгүй ч
байж болох зүйлийг
мөрөөдсөн маань бага багаар надад
ухаарал, зорилгыг бий болгож өгсөн болохоор би ТОМ МӨРӨӨДӨЛДӨӨ хайртай.
-------------------------------------------------------------------------------------------------------
.. хэхэ тухайн үедээ бичсэн миний энэ эссе хүмүүсийн
дунд ил болох нь ойлгомжтойгоор барахгүй бүр
жил болгон сургуулиас гаргадаг эрдэм шинжилгээний эмхэтгэл дээр хэвлэгдэх
байлаа. Тийм учраас жинхэнэ мөрөөдлөө бичих үү эсвэл зүгээр л даалгавар хийсэн нэр авахаар өөр нэг зүйлийн тухай бичих үү гээд бодож бодож ер нь миний л мөрөөдөл юм чинь бусадтай хуваалцахгүй байх шалтгаан юу бна гээд
сэтгэлдээ байдаг мөрөөдлөө ингээд л биччихсэн юмдаа.
Мөрөөдөл
гэдэг өөрөө хүнийг их хөгөлдөг бас хурцалдаг юм шиг...
шантрах, залхах, төвөгшөөхийн алинд ч энэ мөрөөдлөө би гээж байгаагүй ээ.
19 настай охины нүдээр уншиж дуусгах үед энэ ном надад хүний хичээл зүтгэл, мэдлэг боловсрол, шургуу хөдөлмөр гэдэг юугаар ч хэмжээлшгүй баялаг гэдгийг хэлж өгч, урам зориг, хийж бүтээхийн их хүслийг дэвэргэж өгсөн бол одоо 4 жилийн дараа дахин уншихад дахиад юуг надад ойлгуулж
ухааруулахыг үнэхээр би таашгүй...
Ugiin mundag shu manai Byambaa! olon hund zuv ug uildleeree ulger duurialal bolj yvdag zan chanaraa hezee ch bitgii aldaarai. moroodoldoo hurerei,chi bol chadna
ReplyDelete:) Bayrlalaa
ReplyDeleteСайн бна
ReplyDelete